Компьютерын хамгийн энгийн оролтын нэгж нь свич юм. Pull-up дээш татах эсвэл pull-down доош татах гэсэн 2 төрлийн хүчдэл мэдрэгч хэлхээг энд ашиглана. Дээш татах хэлхээ нь тэжээлийг холбож салгадаг бол доош татах хэлхээ нь газардуулгыг салгаж салгана.
Доош татах хэлхээ нь дээрх зурагт үзүүлсэн шиг дотоод эсвэл доорх зурагт үзүүлсэн шиг гадна тэжээлийн үүсгүүртэй байна. Гүйдлийг хязгаарлагч резистор ашиглан компьютерын хэлхээг хэт гүйдлээс хамгаална. Мөн энэ резистор нь оролтыг хөвөгч байдлаар үлдэхээс сэргийлнэ. Хөвөгч байдал гэдгийг свич нээлттэй үед хүчдэл мэдрэгч хэлхээ нь санамсаргүйгээр алдаатай уншилт хийх явдал юм. Гүйдэл хязгаарлагч резистор нь свич хаалттай үед өндөр хүчдэл унахаас сэргийлнэ. Иймээс дээш татагч резистор нь өндөр ом-ын эсэргүүцэлтэй байж гүйдлийг аль болох бага төвшинд байлгана.
Энэ резистор нь 10К-гаас 10 М Ом-ын хооронд эсэргүүцэлтэй байна. Свич нээлттэй үед энэ резистороор гүйдэл гүйхгүй тул унах хүчдэл нь тэг байна. Үүний улмаас хүчдэл мэдрэгч хэлхээ нь хяналтын хүчдэлтэй тэнцүү утгыг уншина. Свич хаалттай үед түүгээр гүйдэл гүйж хүчдэл унах болно. Свич газардуулгатай холбоотой учраас энэ үед хүчдэл мэдрэгч хэлхээ нь тэг утгыг уншина. Харин хяналтын хүчдэлтэй тэнцүү хэмжээний хүчдэл дээш татагч резистор дээр (pull-up resistor) унана. Хяналтын хүчдэл нь ихэнхдээ түлхүүрийн свичээр дамжин батарейн тэжээлтэй холбоотой байна.
Доош татагч свич (pull-down switch)-тэй хэлхээн гүйдэл хязгаарлагч резистор нь ижил үүргийг гүйцэтгэнэ. Энэ резистор нь оролт хөвөгч байх үед бага хүчдэл уншихаас сэргийлнэ. Хэлхээ нээлттэй үед хүчдэл мэдрэгч хэлхээ нь тэг хүчдэлийг уншина. Свич хаалттай үед хүчдэл мэдрэгч хэлхээ нь хяналтын хүчдэлийг уншина.
Энэ 2 хэлхээ нь хоёул хэлхээний алдааг тодорхойлох чадвартай байна. Свичийн 2 байрлалд компьютер нь хүчдэлийн 2 утгыг уншина. Нээлттэй эсвэл хаалттай аль ч тохиолдолд гэнэтийн хүчдэл гарахгүй учраас алдаатай уншилт хийхгүй. Гэхдээ компьютер нь ийм алдаатай хүчдэл уншигдахад таних чадвартай байдаг. Компьютер нь свич гацсан тохиолдолд түүнийг таньж DTC свич холболтыг тохируулж оролтыг тооцохгүй орхино.
Свичийн ажиллагааг тасралтгүйгээр хянахын тулд түүнд оношилгооны резисторыг зэрэгцээ холбож өгнө. Энэ тохиолдолд хүчдэл мэдрэгч хэлхээ нь 3 хүчдэлийг уншина. Свич нээлттэй бол 10 В-ийг, хаалттай бол 0 утгыг, хөвөгч байдлаар үлдвэл 12 В-ийг тус тус уншина.
Өөр нэг төрлийн свич нь эсэргүүцэлтэй мультплекс свич болно. Свич аль байрлалд байгаагаас хамаараад өөр өөр эсэргүүцэлтэй резистор холбогдох тул хүчдэл мэдрэгч хэлхээний уншилт өөр өөр байна. Үүнийг ашиглан хүчдэл мэдрэгч хэлхээ свич аль байрлалд байгааг тогтооно.