2020/05/19

106-3. Байрлал болон хөдөлгөөн мэдрэгч

Олон тооны цахилгаан систем нь байрлал, хөдөлгөөн, хурдны талаарх мэдээллийг авахыг хүсдэг. Ихэнх хөдөлгөөн болон хурд мэдрэгч нь соронзонг ашиглан шугаман болон эргэлтийн хурдыг хэмждэг. Хурд хэмждэг соронзон мэдрэгчүүд соронзон-резистор (MR), индукцлэл, хувьсах эсэргүүцэл (VR) Холлын эффектийг ашигладаг. Байрлал мэдрэгчид потенциометр, коммутаторын пульс тоологчийг ашигладаг.

Зарим исистемүүд гэрэл мэдрэгч ашиглан хөдөлгөөнийг илрүүлдэг. Хагас дамжуулагч хурдатгал хэмжигч, эргэлтийн өнцөг мэдрэгч, замаас гарч буйг мэдрэгч, эргэлт тоологч зэрэг нь олон системийн энгийн бүрэлдэхүүн хэсэг болж байна.

Потенциометр

Хамгийн энгийн шугаман хурд болон эргэх хөдөлгөөнийг мэдрэгч нь потенциометр болно. Потенциометр нь компьютерээс гарч буй янз бүрийн тогтмол хүчдэлүүдэд хэрэглэгддэг хүчдэл хуваагч юм. Энэ мэдрэгчийг ихэнхдээ хавлагын хаалтны байрлал, агааржуулагчийн хаалт, суудлын бүс зэрэгт хэрэглэнэ. Потенциометр нь ерөнхийдөө ороомог эсэргүүцэл болон хөдлөгч бүрдэнэ. А цэгт тогтмол 5 В хүчдэл өгч хөдлөгч голыг газартай харьцуулж хүчдэлийг хэмжинэ. Ингээд хөдлөгч голын байрлалаас шалтгаалан өөр өөр хүчдэлийн утгыг хэмжинэ. Үүнийг ашиглан шугаман болон эргэх хөдөлгөөний байрлалыг тогтооно. Хүчдэл нь зөвхөн эсэргүүцлээр гүйх гүйдлээс хамаарах тул температур болон бусад зүйлээс шалтгаалж алдаа гарах нь бага. Реостат нь тийм ч нарийн хэмждэг хэрэгсэл биш тул түүнийг компьютерын системд эхрэглэх нь тийм ч элбэг биш.