2020/05/19

106-9. Гэдрэг холбоос

Компьютер автомат температурын системийг сонгосон үед хавхлагыг нээх сигналыг илгээхээс гадна үр дүн ямар байгааг хянах зориулалттай сигналыг гэдрэг холбоосоор авч өөрийнхөө ажиллагааг байнга хянаж байна. Үүний тусламжтайгаар хавхлагын хаалт хэр хэмжээтэйгээр онгойхыг тасралтгүйгээр хянаж тохируулж байна.

Гэдрэг холбоосыг ашигладаг өөр нэг хэлбэр нь свич релей болон идэвхжүүлэгч идэвхтэй үед түүний ажиллагааг хянахад хэрэглэгдэнэ. Хэрэв идэвхжүүлэгчийн төлөв гэнэт өөрчлөгдвөл компьютер үүнийг урьдчилан таамаглаж хариу үйлдлийг гүйцэтгэнэ. Энэ үед компьютер магадгүй оношилгооны кодыг ашиглаж гэдрэг холбоосоор ирэх сигналын тусламжтайгаар алдааг илрүүлнэ.