2020/05/19

104-9. Гадна гэрэл /манангийн гэрэл/

Цас орох, цасан шуурга болох, ширүүн аадар бороо орох, битүү манан буух зэрэг цаг агаарын нөхцөлд замын нөхцөлийг сайжруулах үүднээс зарим тээврийн хэрэгслүүд манангийн гэрлээр тоноглогдсон байдаг. Манангийн гэрлийг дагалдах нэмэлт хэрэгслээр шинээр суулгах ч боломжтой.

Их гэрэл нь өтгөн манантай учрах үед үзэгдэх орчин харагдахгүй цагаан толбо үүсгэдэг. Энэ үед манангийн гэрэл хэмээн нэрлэгддэг тусгай гэрлийг тусгаж замын үзэгдэх орчныг сайжруулдаг. Манангийн гэрлийг машины урд 2 талд аль болох доод хэсэгт байрлуулдаг. Ингэж суурилуулан байдлаас болж манангийн гэрэл нь ердийн харааны шугамаас доогуур талбайг гэрэлтүүлж жолоочид үзэгдэх орчныг илүү сайжруулж өгнө.

Ердийн манангийн гэрлийн хэлхээг харуулав.Манангийн гэрлийн хэлхээ нь зөвхөн манангийн гэрэлтүүлэгт зориулагдсан байх бөгөөд их гэрлийн свич PARK байрлалд эсвэл ойрын гэрэлтэй үед ажиллана.