2020/05/19

104-10. Гадна гэрэл /ухрахын гэрэл/

1971 онд Хойд Америкт анх ухрах үйлдлийг хийж байх үед нэмэлт гэрэлтүүлэгтэй байхыг шаарджээ. Ухрахын гэрэл нь ухрах үйлдэл хийж байх үед арын замыг гэрэлтүүлж бусад тээврийн хэрэгсэл болон явган зорчигч нарт сэрэмжлүүлэх дохио өгөх зорилготой. Зурагт ердийн ухрахын гэрэлтүүлгийн хэлхээг харуулав. Түлхүүрийн свич RUN байрлалд байх үед ухрахын гэрлийн свич тэжээлтэй холбогдоно. Жолооч арааг ухрах байрлалд шилжүүлэхэд ухрахын гэрлийн свич хаагдаж ухрахын гэрлүүд дээр тэжээл очиж тэднийг асаана.


Автомат хурдны хайрцагтай үед нейтрал байрлалд араа шилжихэд ухрахын гэрлийн свич нээгдэж хэлхээг салгана. Харин механик хурдны хайрцагтай машинд ухрахын гэрлийн свич нь тусдаа байрлана. Энэ свичийг жолооны хүрд, шал, мөн хурдны хайрцаг дээр ч байрлуулж болно. Энд тусгай свич ашиглан урагш хөдлөх үед нээлттэй, харин арагш хөдлөх үед хаалттай байхаар хийсэн байж ч болно.