Эргэх дохио асах үед тухайн талын булангийн гэрэл давхар асдаг. Булангийн гэрэл нь эргэх чиглэлд замыг нэмж гэрэлтүүлж өгөх зорилгоор ашиглагдана.
Булангийн гэрлийн тоноглолтой тээврийн хэрэгслүүдэд эргэх дохионы свич (turn signal switch) дээр нэмэлт гаралтуудыг хийж өгсөн байна. Эдгээр нэмэлт контактууд зөвхөн булангийн гэрлийг л асаахад зориулагдана. Эдгээр контактууд түлхүүрийн свичний байрлалаас эсвэл их гэрлийн свичээс аль нэгнээс нь тэжээгддэг. Зурагт түлхүүрийн свичний байрлалаас хамаарч тэжээгддэг хэлхээг харуулав. Хэрэв түлхүүрийн свичний байрлалаас хамаарч тэжээгддэг бол эргэх дохиог аль тийш нь өгсөн тэр талын булангийн гэрэл асна. Харин их гэрлийн свичээс тэжээгддэг бол их гэрлийн свич PARK эсвэл HEADLIGHT байрлалд байх үед булангийн гэрэл ажиллахгүй байна.