Аваарын гэрэл нь эргэх дохионы нэг хэсэг болно. Энэ нь анх 1967 онд Хойд Америкт зарагдаж байсан машинуудад хэрэглэгдэж эхэлжээ. Аваарын свич (hazard flasher switch) дарагдсанаар 4 эргэх дохио зэрэг анивчих болно. Үйлдвэрлэгч эдгээр 4-өөс гадна тусдаа нэмэлт аваарын гэрлийг нэмэгдүүлж болно. Аваарын дохионы ажиллагаа нь эргэх дохионы ажиллагаатай ижил байна. Ганц ялгаа нь эргэх дохионы 4 гэрлийг бүгдийн зэрэг ажиллуулдаг явдал болно. Үүнээс гадна тэжээлийн үүсгүүр нь шууд батарейгаас авсан байна.