Эргэх дохиог жолооч эгнээ байр эзлэх, чиглэлээ өөрчлөхөд ашиглана. Эргэх дохионы свич нь жолооны хүрд дээр байрлана. Төвийг сахисан байрлалд контактууд бүгд нээлттэй байна.
Жолооч дохионы хөшүүргийг хөдөлгөж 2 тийш ээлжлэн хөдөлгөж зүүн ба баруун эргэх дохиог өгнө. Хэрэв зүүн эргэх дохио өгвөл эргэх дохионы свичийн (turn signal flasher) 1-р терминалд өгөгдсөн анивчсан гүйдэл 6-р терминалаар гарч зүүн урд дохионы гэрлийг анивчуулж харин 8-р терминалаар гарсан нь зүүн хойд дохионы гэрлийг анивчуулна.
Дохионы гэрлийг анивчуулахын тулд флашер ашиглана. Флашер нь дохионы сигналыг тодорхой хурдтайгаар асааж унтрааж анивчуулна. Флашер нь ердийн хаалттай контактууд, биметалл утас, халаагч элементээс тогтно. Эдгээр 3 элемент хоорондоо цуваа холбогдсон байна. Гүйдэл халаагч элементээр гүйх үедээ дулааныг гаргаж биметалл утсыг халаана. Биметалл утас халангуутаа нумарч контактыг нээлттэй болгоно. Ингэж хэлхээ нээлттэй болж гүйдэл тасарна. Биметалл утас хөрөнгүүт эргэж хаагдаж хэлхээг битүү болгоно. Ингээд гүйдэл гүйж эхэлнэ. Гүйдэл гүйснээр халаагчийг халааж энэ үйлдэл давтагдана. Ингэж эргэх дохионы гэрлийг асааж унтраах замаар анивчуулах болно.