Арын гэрэлд тоормосны, зогсоолын, арын эргэх дохио, арын аваарын гэрэл орно. Арын дээд талын төвийн гэрэл (center high mounted stop light CHMSL), ухрахын үеийн арын гэрэл (back-up light), дугаарын гэрэл (license plate light) нар арын гэрэлд мөн орно. Үйлдвэрлэгчээс хамаараад арын гэрэл нь нэг эсвэл хос филаменттай хийгдэнэ. Нэг филаменттай үед 3 гэрлийн хэлхээ хэрэг болно. Энэ 3н хэлхээ нь арын, тоормосны, эргэх дохионы гэрэлд хамаарах болно. Харин хос филаменттай үед 2 гэрлийн хэлхээ хэрэг болно. Энэ үед гэрэл нь нэгээ олон үйлдлийг гүйцэтгэнэ.
Их гэрлийн свич нь зогсоолын гэрэл болон арын гэрлийг удирдана. Тэд их гэрэл асаагүй байхад асах боломжтой байна. Доорх зурагт арын болон зогсоолын гэрлийн хэлхээг харуулав. Энэ хэлхээний удирдлага их гэрлийн свич дээр байна. Эдгээр гэрлүүд түлхүүрийн свичний байрлал OFF байх үед ажиллана.
3н чийдэнтэй арын гэрлийн системд тоормосны гэрэл нь тоормосны гэрлийн свичээр удирдагдана. Ихэнх хэрэглээнд тоормосны свич тоормосны педал дээр бэхлэгдсэн байна. Тоормосны педал дээр гишгэх үед гишгүүрийн хөл доош шилжихэд плунжер хэлбэрийн свич хаагдсанаар тоормосны свич хаагдаж тоормосны гэрлийг асаана. Зарим хөдөлгүүр дээр тоормосны гэрлийн свич нь тоормосны үндсэн цилиндр дотор байрлах даралт мэдэрдэг свич байдаг.
Тоормосны гэрлийн свич нь батарейгаас гал хамгаалагчаар дамжуулан шууд хүчдэлийг хүлээн авдаг бөгөөд ингэснээр түлхүүрийн свич ямар байрлалд байгаагаас хамаарахгүй тоормосны гэрэл ажиллана. Тоормосны гэрлийн свич хаагдмагц тоормосны гэрэл дээр хүчдэл очно. Тоормосны гэрлүүд рүү зэрэгцээ утас явах бөгөөд тоормосны гэрэл нь газардуулагдсан буюу тоормосны гэрлийн нэг хөл газартай холбогдсон байна. Иймээс нөгөө хөлд свичээр дамжуулан шууд хүчдэл өгөнгүүт асах болно.
Ихэнх тоормосны гэрэл нь хос филаменттай гэрэл ашиглаж нэгээс олон үйлдлийг гүйцэтгэнэ. Ихэвчлэн тоормосны хос филаменттай гэрэл нь эргэх дохио болон аваарын гэрэлд хамт ашиглагдана. Илүү эрчимтэй филаменттай гэрэл нь тоормосны гэрэлд ашиглагдаж нөгөөх нь эргэх дохио болон аваарын гэрэлд ашиглагдана. Энэ тохиолдолд батарейн хүчдэл аваарын свич (hazard flasher switch)-ээр дамжин эргэх дохионы свич (turn signal switch)-ийн 1-р терминал уруу холбогдоно. Хэрэв эргэх сигнал төвийн байрлалд байвал терминал 5 ба 8-аар хүчдэл гарч арын гэрэл болох арын эргэх дохио/тоормос (rear turn/brake lamp) гэрлийг асна.
Харин эргэх дохионы свич дээр зүүн эргэх байрлалыг сонгосон бол 3-р терминалаар орж ирсэн анивчсан эргэх дохионы гүйдэл 6 ба 8-р терминалаар гарна. 6-р терминалаар гарсан гүйдэл зүүн урд дохионы гэрлийг анивчуулж харин 8-р терминалаар гарсан гэрэл зүүн хойд талын дохио/тоормос гэрлийг анивчуулна. Харин 1-р терминалаар орж ирсэн батарейн гүйдэл 5-р терминалаар гарч баруун хойд дохио/тоормос гэрлийг асаана.
1986 оноос бүх тоормосны гэрэл улаан байхаас гадна арын дээд талд төвийн гэрэл (center high mounted stop lamp CHMSL) байх ёстой хэмээн заасан. Үүнийг 3 дахь тоормосны гэрэл ч гэж нэрлэдэг бөгөөд тоормосны гэрэл асахад давхар асдаг болно. 3н гэрэлтэй системд арын төвийн гэрэл нь тоормосны гэрэлтэй зэрэгцээ хийгдэнэ.
Харин 2 гэрэлтэй системд 2 аргын аль нэгнийг хэрэглэнэ. Эхний аргад тоормосны свич болон эргэх дохионы свичийн дундаас энэ гэрлийг зэрэгцээ авна. Энэ арга нь энгийн боловч дамжуулагч утасны тоог нэмэгдүүлдэг.
Ийм учраас ихэнх тохиолдолд 2 дахь аргыг ашиглана. Энэ нь арын баруун зүүн 2 гэрлээс диодоор дамжуулж авна. Хэрэв эргэх дохио өгөхгүйгээр шууд тоормос гишгэх юм бол диодоор гүйдэл нэвтэрч арын төвийн гэрлийг асаана. Харин зүүн эргэх дохио өгсөн үед тоормос гишгэвэл пульсацтай анивчсан гүйдэл зүүн талд гарч ирнэ. Харин баруун талд тогтмол гүйдэл хэвээр байна. Хэрэв диод ашиглаагүй бол зүүн гэрэл шатах болно. Иймээс 1 дугаартай диод баруун талын тогтмол гүйдлийг хааж өгнө. Энэ үед диод 2-аар нэвтэрсэн тогтмол гүйдэл арын төвийн гэрлийг асаах болно.
Зарим тээврийн хэрэгсэлд арын тоормосны гэрэлд неон чийдэнг ашигладаг. Эдгээр чийдэн нь илүү үр ашигтай, энгийн чийдэнтэй харьцуулахад хурдан асдаг. Неон чийдэн нь филамент байхгүй учраас ашиглалтын хугацаа урт байдаг. Мөн неон чийдэн 3 милл секундийн дотор асдаг. Галоген чийдэн 300 милл секундийн хугацаанд асдаг. Энэ хурдан асдаг байдал нь арын жолоочид илүү эрт анхааруулах дохиог өгч чаддаг. Цагт 96 км хурдтай хөдөлж буй тээврийн хэрэгсэл зогсохын тулд 6 м замыг туулдаг. Иймээс урд яваа машин тоормос гишгэх үед тоормосны гэрэл хурдан асах нь маш чухал явдал юм.
Олон үйлдвэрлэгчид ледийг хэд хэдэн гэрэлтүүлгийн ажиллагаанд ашиглах болсон. Хамгийн түгээмэл хэрэглээ нь арын төвийн гэрэлд лед ашигласан. Мөн арын гэрлийн цуглуулгад ашиглана. Үүнээс гадна хажуугийн гэрэлтүүлэг, толин дээрх эргэх дохионы гэрэлд мөн хэрэглэнэ.
Арын гэрэлд лед ашиглах нь хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж өгсөн хэмээн үздэг. Тоормосны гэрэлд ледийг ашиглах нь түүний хурдтай холбоотой. Ледийн асах хугацаа 1 милл секундээс ч бага байдаг. Өөр нэг давуу тал нь ледийн ашиглалтын хугацаа ердийн чийдэнтэй харьцуулахад урт. Арын гэрэлтүүлгийн системд лед технологийг ашигласан жишээнд Cadillac STS-ийг авч үзэж болно. Тэрээр арын гэрэлтүүлгийг хийхдээ 2 босоо хавтан дээр нийт 30 лед буюу хавтан болгон дээр 15 лед суулгасан. Арын төвийн гэрэл нь 12 мм өргөн бөгөөд түүнийг 78 ледээр хийсэн болно.