Жолооны хүрд дээр суурилсан холын ба ойрын гэрлийг шилжүүлэгч нь “flash to pass” гэж нэрлэгддэг анивчих гэсэн нэмэлт функцтай байдаг. Энэ нь гэрлийн свич OFF эсвэл PARK байрлалын алинд нь ч байсан холын гэрлийг гэрэлтүүлэх боломжтой болгодог.
Зураг дээр В1 терминал батарейн хүчдэлийг dimmer switch буюу гэрэл шилжүүлэгч свич рүү холбож буйг харууллаа. Үүнээс болж батарейн хүчдэл гэрлийн свич OFF эсвэл PARK байрлалын алинд нь ч байсан dimmer switch буюу гэрэл шилжүүлэгч дээр очсон байна. Хэрэв жолооч flash-to-pass-ийг идэвхжүүлсэн бол dimmer switch буюу гэрэл шилжүүлэгч их гэрлийг холбож өгдөг.