2020/05/19

104-3. Нуугдмал их гэрэл

Нуугдмал их гэрлээр тоноглогдсон үед их гэрэл унтраалттай байхад тэр нуугдмал байрлалд байна. Их гэрлийн свич HEADLIGHT байрлалд орох үед гэрлийн хаалт нээгдэж тэр ил гарч ирнэ. Өмнөх системүүдэд вакуум удирдлагатай хаалтыг энд хэрэглэж байсан. Орчин үеийн систем нь цахилгаан моторыг ашиглах болсон.


Цахилгаан удирдлагатай системүүд нь их гэрэл тус бүрийн хаалтыг удирддаг тусдаа мотор ашиглах бөгөөд ихэнх системүүд нь хязгаарлагч свичийг (limit switch) хаалгыг нээж хаахад ашиглана. Ихэнх нь моторын голд бэхлэгдсэн нударга гол (cam)-ийг ашиглаж хязгаарлагч свичийг залгаж салгах замаар их гэрлийн хаалтыг нээж хаана. Тухайн агшинд нэг свич нээлттэй байна. Хэрэв хаалт бүрэн нээгдсэн бол нээх хязгаарлагч свич (open limit switch) нээлттэй харин хаах хязгаарлагч свич (closed limit switch) хаалттай байна. Харин хаалт бүрэн хаагдсан үед нээх хязгаарлагч свич (open limit switch) хаалттай харин хаах хязгаарлагч свич (closed limit switch) нээлттэй байна. Ингэснээр дараагийн удаа мотор ямар байрлалаар ажиллахыг урьдчилж тогтоож өгнө.


Цахилгаан удирдлагатай ил биш нуугдмал их гэрлийн системд гэмтэл гарсан үед хаалтыг гар аргаар нээх боломжтой байхаар хийгдсэн байна.


Харин доорх зурагт integrated chip (IC) буюу интегралчлагдсан чип агуулсан системийг харуулав. Мотор болгон нь өөрийн релей болон хязгаарлагч свичтэй байна. Хэрэв хязгаарлагч свич А-В гэсэн байрлалд орох юм бол хаалга бүрэн нээгдсэн, харин А-С гэсэн байрлалд орвол хаалга бүрэн хаагдсан гэсэн утгатай.


Харин доорх зурагт нуугдмал их гэрлийн өөр нэг хэлхээг харуулав. Хэрэв түлхүүрийн свич RUN байрлалд харин HEADLIGHT свич OFF байрлалд байвал гүйдэл түлхүүрийн свичээр дамжин релей уруу хүрнэ. Энэ үед релей их гэрлийн филаментаар дамжин газардуулагдах тул релейн ороомог энерги хуримтлуулна. Релейн ороомог энерги хуримтлуулах тул релейн контактыг татаж дээш нийлүүлнэ. Гэсэн хэдий ч хаалга хаах хязгаарлах свич (closing limit switch) нээлттэй тул хаалгыг хаахгүй. Энэ үед гэрлийн свич HEADLIGHT байрлалд орох үед ороомгийн 2 талын потенциал тэнцэх учраас ороомог энергиэ алдана. Үүнээс бол релейн контакт доош залгагдаж хаалга нээх хязгаарлах свич (opening limit switch) хэлхээнд холбогдоно. Нээх хязгаарлагч хаалттай тул нээх оронгийн ороомог энерги хуримтлуулж роторыг эргүүлснээр хаалгыг нээнэ. Ингээд мотор нээх хязгаарлах свич нээгдэх хүртэл ажиллаж хаалтыг нээх болно.