Их гэрлийн свич нь жолооны хүрд болон урд самбар дээр байрлана. Энэ нь машины гэрэлтүүлгийн системийг хянана.
Хамгийн энгийн төрөл нь OFF, PARK, HEADLIGHT гэсэн 3 байрлалтай байна. Их гэрлийн свич ихэнхдээ шууд батарейгаас ирсэн 2 терминал байна. Ингэснээр их гэрэл нь түлхүүрийн свичний байрлал RUN эсвэл АСС байрлалд байгаагаас үл хамааран ажиллана.
Их гэрлийн свич OFF байрлалд байвал хэлхээ нээлттэй болж батарейн хүчдэл чийдэн очихоос сэргийлнэ. Хэрэв их гэрлийн свич PARK байрлалд байвал 5-р терминал дээрх хүчдэл хэлхээнд холбогдсоноор хойд хажуугийн гэрэл (side marker light), арын гэрэл (taillight), дугаарын гэрэл (license plate light), жолооны урд самбарын хэмжигч заалтуудын гэрэл (instrument cluster light) тус тус асна. Эдгээр нь 15 эсвэл 20 А-ын тусдаа гал хамгаалагчтай их гэрлийн гэрлийн хэлхээнээс салангид байна.
Их гэрлийн свич HEADLIGHT байрлалд байх үед 1 ба 5-р терминалуудын тэжээл 2-ул зэрэг залгагдана. Ингэснээр өмнөх гэрлүүд дээр нэмэгдэж их гэрэл асна. 1-р терминал дээрх хэлхээ таслагч нь их гэрлийг хүчингүй болгох үед богино хугацаанд хэт ачаалал ирэхээс хамгаална.
Реостат нь самбарын хэмжигч заалтуудын гэрэлтүүлгийн тодруулах болон бүдгэрүүлэхэд ашиглагдана. Реостатыг эргүүлж эсэргүүцлийг өөрчлөх замаар гэрэлтүүлгийг тохируулна. Эсэргүүцэл ихсэх тусам гэрэлтүүлэг бүдгэрнэ. Их гэрлийн свич жолооны хүрд дээр байрлах үед реостат нь үүнээс салангид самбарын ойролцоо байрлана.
Их гэрлийг шилжүүлэгч свич (dimmer switch) нь их гэрлийг ойрын гэрэлтүүлэг болон холын гэрэлтүүлгийн хооронд шилжүүлэхэд хэрэглэнэ.
Энэ нь их гэрлийн хэлхээнд цуваа холбогдож гүйдэл ойрын гэрэлтүүлгийн хэлхээ болон холын гэрэлтүүлгийн хэлхээний алинтай холбогдохыг зааж өгнө. Өмнө нь энэ шилжүүлэгч шалан дээр зүүн хөлийн гишгүүрийн хажууд байрлаж үүнийг гишгэж сольдог байсан. Ингэж шалан дээр байснаас болж амархан бохирдож гэмтдэг байжээ. Сүүлийн үед жолооны хүрд дээр байрлуулах болсноор хэтэрхий эрт ашиглахгүй байх болон жолоочид ашигтай байдлыг нь нэмэгдүүлсэн. Энэ свичийг асаах дохиоллын хөшүүргийг арагш татах замаар идэвхжүүлдэг.
Бүхэлдээ их гэрлийн хэлхээ нь их гэрлийн свич, гэрэл шилжүүлэгч свич, холын гэрлийн индикатор болон их гэрлээс бүрдэнэ. Хэрэв их гэрлийн свич HEADLIGHT байрлалд татагдан бол гүйдэл гэрэл шилжүүлэгч свич болох dimmer switch дээр очно. Хэрэв гэрэл шилжүүлэгч нь LOW байрлалд байвал гүйдэл ойрын гэрлийн филаментаар гүйж ойрын гэрлийг асаана. Хэрэв гэрэл шилжүүлэгч нь HIGH байрлалд байвал гүйдэл холын гэрлийн филаментаар гүйж холын гэрлийг асаана.
Их гэрлийн хэлхээ нь тусгаарлагдсан хажуугийн свич болон газардуулагдсан гэрлийн чийдэнгээс бүрдэнэ. Энэ хэлхээнд батарейн хүчдэлийг гэрлийн свич удирдана. Свич хаалттай байрлалд байж гэрлийн филаментаар гүйдэл гүйж газардуулгатай холбогдон битүүрдэг. Газардуулгыг автомашины их бие гүйцэтгэдэг.
Зарим үйлдвэрлэгчид гэрлийн чийдэнг тусгаарлаж харин свичийг газардуулсан байдаг. Энэ тохиолдолд свич хаалттай үед гэрлээр дамжиж биш харин свич өөрөө газардуулж хэлхээ битүү болгоно. Тиймээс свич нь их гэрлийнхээ дараа нь байрлана. Батарейн хүчдэл их гэрэлд аль хэдийн хүрсэн байх бөгөөд свич бол зөвхөн газардуулгатай холбож хэлхээг битүүлэх үүрэгтэй байна. Энэ системийн хувьд их гэрлийн свич болон гэрэл шилжүүлэгч свич нь 2-ул их гэрлийнхээ ард байрлана.
Их гэрлийн тусгаарлагдсан талд свич байрлах эсвэл газардуулагдсан талд свич байрлах алин ч тохиолдолд их гэрлүүд нь тусдаа бие биеэс салангид зэрэгцээ байрлана. Энэ нь аль нэг гэрэл шатахад нөгөөдөө нөлөөлөхгүй байх зорилготой болно.