2020/05/19

104-12. Дотор гэрэл

Дотор гэрэлтүүлэгт хаалганы гэрэл, самбарын гэрэлтүүлэг, бусад дотор гэрэлтүүлгүүд орно.

Хаалганы гэрэл нь хаалга онгойх үед тээврийн хэрэгслийн дотоод байдлыг гэрэлтүүлнэ. Энэ гэрлийг их гэрлийн свич болон хаалганы свичээр удирдах ба батарейгаас шууд тэжээлээ авна. Свичүүд нь газартай холбож өгнө.


Эсвэл свичүүд нь тэжээлтэй холбож харин гэрлүүд нь газардуулагдсан байна. Свич нь газардуулагдаагүй тусгаарлагдсан хэлхээнд свич нь гэрлийг релей мэт ашиглана. Харин свич нь газардуулагдсан хэлхээнд свич газардуулгын хэсгийн удирдана.

Хаалганы гэрэл нь их гэрлийн свич дээр идэвхэждэг байж болно. Их гэрэл дээрх реостатыг цагийн зүүний дагуу эргүүлж хамгийн бага байрлалд оруулах юм бол энэ гэрэл унтарна.

Хаалганы гэрлийн хэлхээнд багтсан map lights нь зорчиг нарт зориулагдсан хувийн гэрэлтүүлэг болно. Энэ нь зорчигч нарт өмнөх талбайгаа харахад зориулсан 2 байрлалтай свич буюу унтраалгаар удирдагддаг гэрэл байна.



Самбарын гэрэлтүүлэгт дараах 3н төрлийн гэрэлтүүлгийн хэлхээ орно.

  1. Анхааруулах дохионы гэрэл
  2. Индикаторууд буюу үзүүлэлтүүд
  3. Хэмжих хэрэгслүүд, спедометр, температур хэмжигч, цаг, үнсний сав, хөгжим бусад хяналтын хэлхээнүүдийн гэрэлтүүлэг.
Хянах самбарын гэрлийг их гэрлийн свич дээрээс өгнө. Их гэрлийн свич PARK эсвэл HEADLIGHT байрлалд байх үед самбарын гэрэлтүүлэг тэжээлд холбогдоно. Их гэрлийн свичээр дамжсан гүйдэл их гэрэл дээр суурилагдсан реостатаар дамжин хянах самбарыг гэрэлтүүлнэ. Хянах самбарын гэрлийн тод бүдгийн хэмжээг реостат тохируулна. Реостатыг мушгих маягаар түүний эсэргүүцлийг өөрчлөх боломжтой байна.