Урт өндрийн хязгаараас давсан тээврийн хэрэгслүүд арын болон урд талдаа хажуугийн гэрэлтүүлгийг тавьсан байна. Хамгийн энгийн арга нь хажуугийн гэрлийг зогсоолын гэрэлтэй зэрэгцээ холбож өгнө. Үүнээс бол их гэрлийн свич PARK эсвэл HEADLIGHT байрлалд байх үед хажуугийн гэрэл нь асна.
Ихэнх үйлдвэрлэгч нар хажуугийн гэрлийн удирдлагыг эргэх дохиотой хамт хийх тул эргэх дохио анивчихад хажуугийн дохио дагаж анивчина.
Хэрэв зогсоолын гэрэл асаалтай бол хажуугийн гэрэл нь зогсоолын гэрлийн хэлхээнээс тэжээгдэнэ. Хажуугийн гэрэл нь урд эргэх дохионы гэрлийн филаментаар дамжин газардуулагдана. Энэ үед хүчдэлийн ихэнх нь хажуугийн гэрэл дээр унаж хажуугийн гэрэл гэрэлтэх ба урд эргэх дохионы гэрэл бүдэгхэн гэрэлтэхгүй байна. Энэ нөхцөлд хажуугийн гэрэл анивчихгүй шууд гэрэлтэнэ.
Хэрэв зогсоолын гэрэл хаалттай харин эргэх дохио идэвхэжсэн бол хажуугийн гэрэл нь эргэх дохионы хүчдэлээр тэжээгдэнэ. Энэ үед зогсоолын гэрлийн филаментаар дамжин хажуугийн гэрэл газардуулагдана. Ихэнх хүчдэл хажуугийн гэрэл дээр унах тул хажуугийн гэрэл анивчиж асах ба зогсоолын гэрэл бүдэгхэн гэрэлтэхгүй байна.
Хэрэв эргэх дохио идэвхтэй зогсоолын гэрэл ч асаалттай бол хажуугийн гэрэл анивчиж асна. Энэ үед хажуугийн гэрлийн 2 талын потенциал ижил байхад хажуугийн гэрэл дээр унах хүчдэл тэг учраас түүгээр гүйдэл гүйхгүй, тэр гэрэлтэхгүй. Харин дохионы гэрлийн потенциал тэг болонгуут хажуугийн гэрлийн хоёр талд потенциалын ялгаа гарч хажуугийн гэрэл дээр хүчдэл унах тул түүгээр гүйдэл гүйж тэр гэрэлтэнэ.