2020/05/19

105-1. Компьютерын ажиллах зарчим

Компьютер нь өгөгдлийг хадгалж, боловсруулдаг электрон төхөөрөмж болно. Үүнийг ашиглан бусад төхөөрөмжүүдийг хянах боломжтой. Энд хөдөлгүүрийн олон төхөөрөмжүүдийг хянахад хэрэглэгддэг компьютерын ажиллах зарчим, үндсэн хэсэгтэй танилцах болно.

Автомашин дээр компьютер ашиглан цаг агаарын нөхцөл, температур, гэрэлтүүлгийн хэлхээ, дундаж хурдыг хянах, түгжээгүй тоормослох систем, электрон амаржины систем болон арааны шилжиж хөдөлгөөн зэрэг маш олон функцүүдийг хянаж, ажиллуулдаг бөгөөд компьютерын хяналтын хүрээ улам бүр өргөсөн тэлж байгаа болно. Эдгээрийн заримыг нь body computer module (BCM) хэмээн нэрлэх нь бий. Зарим BCM удирдлагатай системд гэрэлтүүлгийн чиглэл, арын цонхны цан арилгагч, шил арчигчийн ажиллагаа болон бусад олон үйлдлүүд багтана.

Компьютер нь мэдээлэл буюу датаг боловсруулдаг. Түүний үйл ажиллагааг үндсэн 4 хэсэгт хуваана.

  1. Оролт - энэ нь оролтын төхөөрөмжөөс илгээсэн тодорхой хүчдэлийн төвшинтэй сигнал. Эдгээр төхөөрөмж нь ямар нэгэн сенсор буюу мэдрэгч байж болно. Эсвэл жолоочийн идэвхжүүлсэн свич буюу унтраалга байж болно.
  2. Боловсруулах - Компьютер нь оролтын сигналуудыг ашиглан тусгай програмын зааврын дагуу боловсруулдаг. 
  3. Хадгалах - Программын зааврууд нь санах ойд хадгалаастай байх бөгөөд зарим оролтын сигналуудыг боловсруулахын тулд энд авч хадгална. Мөн боловсруулж гаргасан үр дүнг шаардлагатай гэж үзвэл хадгална.
  4. Гаралт - Оролтод өгсөн сигналыг программын заавартай харьцуулж түүнийг боловсруулж үр дүнг гаргасны дараа гаралтын төхөөрөмжүүдийг удирдах командын сигналуудыг илгээнэ. 
Энэ 4н алхмыг ялгаж салгаж ойлгож сурах нь техникч нарт алдааг оношилж засварлахад туслах болно. Ямар нэгэн тест хийж байх үед техникч эдгээр функцүүдийн аль нэгнээр тусгаарлахыг оролдох болно.