2020/05/18

101-6. Асаалтын свич

Сүүлийн үеийн ихэнх авто тээврийн хэрэгслүүд нь асаалтын болон түүний хяналтын хэлхээг хооронд нь холбохдоо асаалтын релейг ашиглах болсон. Релейг асаах унтраах түлхүүрээр эсвэл PCM (powertrain control module)-аар удирдана.

Асаах түлхүүрээр хяналтын релейг удирдах үед ихэнхдээ релейн свич тусгаарлагдсан талд байрлахаар суурилуулна.


Релей START байрлалд түлхэгдэх үед батарейн хүчдэл релейн ороомогтой холбогдоно. Релейн нөгөө үзүүр газардуулагдсан үед релей энергийг хуримтлуулж свичийг татаж залгах болно. Свич залгагдангуут статерын хяналтын хэлхээ тэжээлтэй холбогдоно. Энэ төрлийн асаалтын систем нь асаах түлхүүрээс жолооны хүрд хүртэл хэмжээтэй маш богинохон кабел ашигладаг.

РСМ хяналттай системд асаалтын моторт хуримтлагдах энергиэс хамаарч РСМ нь асаах түлхүүрийн байрлалыг тогтоодог. Үйлдвэрлэгчдээс хамаараад өөр өөр дизайнтай хийдэг ч ихэнх тохиолдолд РСМ нь асаалтын релейн газардуулгын холболтыг хянаж байдаг. РСМ нь хөдөлгүүр ажиллаж байх үед дабл асаалт гэдэг давхар команд өгөгдөхөөс хамгаална.


Асаах свич буюу түлхүүр нь хөдөлгүүрт тэжээл дамжуулах хэлхээний хамгийн эхний цэг юм. Ихэнх асаах свич 5 байрлалтай.

  1. ACCESSORIES: Туслах хэлхээнд гүйдэл өгөх. Энэ нь хөдөлгүүрийн хяналтын хэлхээ, асаалтын хяналтын хэлхээ, мөн асаалтын систем байна.
  2.  LOCK: Жолооны хүрд болон арааны байрлалаас хамаарч механик түгждэг түгжээ. Бүх түгжээнүүд энэ байрлалд байх үед бүгд салгагдсан байна. Ихэнх машинуудын хувьд түлхүүрийг сугалах үед энэ байрлалд орно.
  3. OFF: Бүх хэлхээг түлхүүрийн свич удирдаж бүгд нээлттэй салгагдсан байрлалд байна. Жолооны хүрд болон араа сонголтыг түгжсэн түгжээ энэ үед мултарсан байна.
  4. ON эсвэл RUN: Хяналтын бусад хэлхээг тэжээлтэй холбоно. Зарим системд энэ байрлалд ороход жижиг гэрэл асаана. Зарим системд түлхүүрийг асах үед хулгайн эсрэг системийг асааж, түлхүүр энэ байрлалд ороход хулгайн системийг унтраадаг.
  5. START: Асаалтын хяналтын хэлхээ, асаалтын систем, хөдөлгүүрийн хяналтын хэлхээг тэжээлтэй холбоно. Энэ нь даралтад холболттой бөгөөд жолооч дарахаа болингуут автоматаар RUN байрлалд буцаагдана. 


Ихэнх үйлдвэрлэгчид ийм олон байрлалтай асаалтын свичээс татгалзаж ердөө 2 байрлалтай мультплексер свич рүү шилжсэн. Хяналтын модул нь жолоочийн их талд (жолооны хүрдтэй харьцуулахад жолоочийн хаалганы эсрэг талд) байрлаж батарей удирдлагатай өөр модулиор хэлхээг салгаж залгана. Энэ үед асаах свичийн байрлалыг мэдрэхэд хангалттай буюу бусад хэлхээг тэжээлд холбох шаардлагагүй тул кабелын хэмжээ багасаж ирнэ.


Зарим тохиолдолд асаалтын свич шууд үндсэн шугамд холбогдсон байдаг. Ингэж бүх счивийн байрлалуудын талаар мэдээлэл авдаг. Өөрөө свичүүдийг холбож салгаж залгадаггүй, зүгээр үндсэн сүлжээнд холбогдож свичүүд ямар байрлалд буй талаарх мэдээллийг авдаг.

Асаалтын свичийн аюулгүй байдаг

Автомат хурдны хайрцагтай тээврийн хэрэгслүүдэд төвийг сахисан буюу нейтрал байрлал гэж байдаг. Араа шилжүүлэгч PARK эсвэл NEUTRAL байрлалаас бусад үед нейтрал байрлал нээлттэй болно. Ихэнх нь араа шилжүүлэгчийн байрлалаар үүнийг мэдэрдэг бол зарим нь автомат хурдны хайрцаг дээрээ мэдрэгчтэй байна.


Автомат хурдны хайрцагтай машинууд асах үед хурдны хайрцагт шууд хүч дамжуулагдахаас урьдчилан сэргийлэгдсэн байна. Ийм функцгүй бол тээврийн хэрэгсэл асангуутаа шууд урагш эсвэл арагш хөдөлж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болзошгүй. Нейтрал аюулгүй байрлалын свич ихэнхдээ асаалтын системийн хэлхээнд цуваа холбогдож араа шилжүүлэгчийн байрлалаар нээгдэж хаагдана. Араа шилжүүлэгч PARK эсвэл NEUTRAL байрлалд нейтрал свич хаагдаж гүйдлийг нэвтрүүлэхэд бэлэн байх бол бусад байрлалд свич нээгдэж гүйдлийг салгана.

Механик хурдны хайрцагтай ч ижил маягийн нейтрал свичийг ашиглана. Энэ үед энэ свич хонсны педаль буюу гишгүүртэй холбоотой байна. Уг гишгүүрийг гишгэх үед хурдны хайрцагт хүч дамжуулах холбоос салж нейтрал свич хаагдаж гүйдэл дамжуулахад бэлэн болно. 


Зарим тээврийн хэрэгслүүд PARK эсвэл NEUTRAL байрлалд араа шилжүүлэгч ороогүй байх үед механик түгжээс ашиглан асаалтын свичийн түлхүүрийн эргэлтийг хязгаарладаг.