Асаалтын мотор нь авто машины хөдөлгүүрийг асаахын тулд 300 А хүртэл их хэмжээний гүйдлийг зарцуулах шаардлагатай болдог. Бага хэмжээний хүчдэлээс ийм хэмжээний гүйдлийг гаргах үед дамжуулагч дээр унах хүчдэлийг аль болох бага байлгах шаардлагатай. Үүний улмаас асаалтын удирдлага дээр соронзон свич ашиглана. Ерөнхийдөө соленойд болон релей гэсэн 2 янзын соронзон свичийг энд ашиглана.
Соленойд ашигласан асаалтын хувьд асаалтын моторын дээд талд соленойд байрлана. Соленойд нь үндсэн 2 үүргийг гүйцэтгэнэ. Юуны өмнө соленойд нь батарейг асаалтын моторт холбох үүргийг гүйцэтгэнэ. Үүнээс гадна асаалтын моторын хөтлөгч арааг дотор талдаа шүдтэй конусан араа уруу шилжүүлж угсарч өгнө. Үүнийг хийхдээ соронзон плунжер болон хөдөлгөөнт гогцоог ашиглан хөтлөгч арааг конусан сууринд угсарна.
Асаах түлхүүрийг дарах үед соленойдын түлхэх ороомог (pull-in) болон татах ороомог (hold-in)-гоор гүйдэл гүйж нэг плунжерыг түлхэнэ, нөгөө плунжерыг татна. Ингэж асаалтын моторын ороомог батарейтай холбогдож тэжээлд залгагдах ба хөтлөгч араа конусан үүрэнд орж угсрагдах үйлдлүүд зэрэг явагдана.
Асаалтын свич START буюу S байрлалд орох үед хүчдэл S терминал дээр ирснээр соленойд тэжээлд холбогдоно. Ингээд асаалтын хэлхээний татах болон түлхэх ороомгууд тэжээлд залгагдана. Татах ороомог нь шууд газардуулагдсан байх бол түлхэх ороомог нь асаалтын моторын ороомгоор дамжин газардуулагдсан байна. 2 ороомгоор гүйдэл гүйх үед хүчтэй соронзон орон үүснэ. Pull-in буюу түлхэх ороомог нь плунжерыг түлхэж батарейг асаалтын моторын ороомгуудын оролттой холбож өгөнгүүтээ энергиэ алдана.
Түлхэгч ороомог нь плужерийг түлхэж батарейн В+ теминалыг асаалтын моторын М терминалтай холбонгуутаа энергиэ алдаж түүнд дээрх хүчдэл тэг болно. Энэ үед татах ороомогт татагдсан плунжер асаалтын моторын хөтлөгч арааг конусанд сууринд угсарч якорийн хөтлөгч араа нь хөдөлгүүрийн хөтлөгдөгч арааг эргүүлж асаахад бэлэн болгож өгнө.
Хөдөлгүүр ассаны дараа түлхүүрийн свич RUN буюу R байрлалд шилжинэ. Ингэснээр татагч ороомог болох Hold-in ороомог энергиэ алдаж асаалтын моторын хөтлөгч араа мултарч нейтрал байрлалд шилжинэ.Энэ үед тэжээл балласт резистор (ballast resistor)-оор дамжин холбогдсоноор асаалтын моторын ороомог дээрх хүчдэл бага байна. Орчин үеийн асаалтын системүүд нь ийм балласт хэлхээг ашиглахаа байсан.
Ингээд хөдөлгүүр ассан үед татагч ороомог энергиэ алдаж асаалтын моторын хөтлөгч арааг мултлах боловч асаалтын моторын ороомог дээр бага хэмжээний хүчдэл очиж түүнийг ажиллуулж байна. Ингэж асаалтын системийн хяналтын хэлхээгээр дамжуулан хөдөлгүүрийн хэвийн ажиллагааны талаарх сигналыг авдаг.
Зарим үйлдвэрлэгч нар асаалтын моторын соленойдыг мотортой хамт биш харин батарейн ойролцоо, эсвэл радиатор дээр бэхэлж тогтоосон байдаг. Ийм зайнаас удирддаг соленойд нь уламжлалт соленойдтой харьцуулахад асаалтын моторын хөтлөгч арааг угсардаг үйлдлийг гүйцэтгэхгүй.
Хэрэв түлхүүр START байрлалд байвал соленойдыг ороомгоор гүйдэл гүйж энэ үед үүсэх соронзон орны тусламжтайгаар терминалууд хоорондоо холбогдож батарейн тэжээл шууд асаалтын моторын ороомогт очно. Түлхүүр START байрлалаасаа гарах үед соленойд энергиэ алдаж терминалууд салснаар асаалтын моторын ороомог тэжээлээс салгагдана.
Түлхүүр RUN буюу хөдөлгүүр ажиллаж байх үед тусдаа релейг ашиглан асаалтын мотор дээр тэжээл өгч үүгээр дамжуулан хөдөлгүүрийн тухай сигналыг хүлээн авна.
Зурагт асаалтын мотортой холбоотой түүнтэй хамт хийгддэг солейнойдтой биш харин түүнээс тусдаа байрладаг соленойдтой асаалтын системийн моторын асаалтын хяналтын хэлхээ болон тэжээлийн хүчний хэлхээг харуулав.