2020/05/18

101-7. Хөдөлгүүрийг асаах

Үндсэндээ 4 төрлийн асаалтын моторыг өнөөдөр хэрэглэдэг.
  1. Шууд хөтлөгчтэй
  2. Редуктор хөтлөгчтэй
  3. Хөдөлгөөнт туйлтай буюу позитив холболттой 
  4. Тогтмол соронзонтой
Шууд хөтлөгчтэй асаалтын систем

Хамгийн нийтлэг асаалтын систем нь шууд хөтлөгчтэй систем болно. Хоорондоо бага зэрэг ялгаа байж болох ч үндсэн зарчим нь адилхан соленойдод холбогдсон шилжигчийг ашиглана.

Асаалтын свич START байрлалд оронгуут хяналтын хэлхээ дэх соленойдын татах (pull-in) болон барих (hold-in) ороомгуудад энерги хуримтлагдана. Үүнээс болж солеойдын плунжер (plunger) татагдсанаар хөвөгч хөшүүрэг (shift lever) түлхэж асаалтын моторын хөтлөгч арааг (drive pinion) хөдөлгүүрийн хөтлөгч араатай (flywheel) холбож угсарч өгнө. Соленойд ингэж плунжерийг татаж хөтлөгч болон хөтлөгдөгч арааг залгаж угсрахаас гадна контакт дискийг холбож өгснөөр батарейн тэжээлийг асаалтын моторт холбож өгнө. Ингэснээр гүйдэл асаалтын моторын ороомгоор болон якориор гүйнэ. Ингэснээр индукцийн хөдөлгөгч хүч үүсэж якорь эргэлдэж эхлэхдээ хөдөлгүүрийг давхар эргүүлж эхэлнэ.


Редуктор хөтлөгчтэй асаалтын систем

Зарим моторууд редуктор (reduction rear) ашиглаж мушгих хүчийг нэмэгдүүлдэг. Ингэсэн үед асаалтын мотор нь шууд хөтлөгч араа (drive pinion)-тай холбогдохгүй, түүн рүү редуктороор дамжин холбогдоно. Хэрэглээнээс хамаараад 2:1 эсвэл 3.5:1 харьцаатай редукторыг хэрэглэнэ. Ингэснээр асаалтын моторыг жижиг хэмжээтэй олон эргэлттэй, бага гүйдлээр ажилладаг байх боломж олгоно. Соленойдын ажиллагаа нь өмнөх системтэй адилхан байна.


Позитив холболттой асаалтын систем

Өөр нэг арга нь өмнө нь Фордод хэрэглэгддэг байсан позитив холболттой асаалтын систем болно. Позитив холболттой асаалтын систем нь асаалтын моторын шунтын ороомгийг асаалтын хөтлөгч ороомогтой холбож өгсөн байна. Батарейд ойр байрлах асаалтын соленойд нь их хэмжээний гүйдлийг батарейгаас асаалтын моторын ороомог уруу дамжуулна. Соленойд хаагдах үед гүйдэл хөтлөгч ороомгоор (drive coil) гүйнэ. Энэ үед хөтлөгч ороомогт үүссэн соронзон орны тусамжтайгаар хөдөлгөөнт туйлын хөлийг (moveable pole shoe) татна. Энэ хөдөлгөөн туйлд плунжерын хөл (plunger lever) холбоотой тул тэр хөдөлж хөтлөгч арааг хөтлөгдөгч араатай угсардаг. Ингэж хөдөлгөөнт туйлыг ашиглаж хөтлөгч болон хөтлөгдөгч арааг хооронд нь угсарна.

Хөтлөгч араа нь хөтлөгдөгч араатай угсрагдангуут нормаль үед хаалттай байсан газардуулгын контактыг (grounding contact) салгана. Газардуулгын контакт салснаар гүйдэл шойткоор дамжин якориор гүйж, харин асаалтын моторын соронзон ороомогт энерги хуримтлагдсан хэвээр хоцорно. Ингээд асаалтын моторыг эргүүлнэ. Хэрэв асаалтын үед батарейн хүчдэл унах юм бол баригч ороомог нь (holding coil) хөтлөгч арааг хөтлөгдөгч араатай угсраатай хэвээр барьж байх болно. Баригч ороомог нь жижигхэн бөгөөд хөтлөгч ороомог (drive coil) дотор байрлаж асаах хугацаанд хөтлөгч арааг хөтлөгдөгч араатай угсраатай байдлыг хадгалах болно.


Тогтмол соронзонтой асаалтын систем

Тогтмол соронзонтой редуктортой систем нь (permanent magnet gear reduction - PMGR) уламжлалт асаалтын систем харьцуулахад хөнгөхөн, бага жинтэй, энгийн бүтэцтэй, дулаан бага ялгаруулж халдаг. Асаалтын моторын статерын ороомгийн оронд 4 эсвэл 6 тогтмол соронзонг байрлуулж редуктор ашиглан мушгих хүчийг ихэсгэснээр бага гүйдлээр асаах боломжийг олгоно. Статор нь соронзон орон үүсгэхдээ ороомог ашиглахгүй тул батарейн гүйдэл шойткоор дамжин шууд якориор гүйх болно.


Соронзон асаалтын систем нь гариган араа бүхий редукторыг ашиглана. Гариган араа нь якорь болон хөтлөгч арааны хооронд хүчийг дамжуулна. Энэ нь өндөр эргэлттэй якорь болон мушгих хүчийг ихэсгэхийг дэмждэг. Гариган арааны наран арааг якорьтой холбож харин гурван гариган арааг хөтлөгч араатай холбоно. Энэ арааны харьцаа нь 4.5:1 байна. Ингэж гариган редукторыг ашиглан гүйдлийг бууруулдаг.


PMGR асаалтын системийн үндсэн асаалтын хэлхээ нь бусадтайгаа адилхан байна.