Үүнээс сэргийлж ихэнх якорийн хөтлөгч нь сул явалтын холхивч ашиглана. Энэ нь роликтай холхивч бөгөөд энэ нь зөвхөн якорь нь хөдөлгүүрийн арааг хөтлөх болохоос эргэж моторын араа нь якорийг хөтлөхгүй байлгана. Энгийн ийм сул явалтын холхивчийг зурагт харуулав.
2020/05/18
101-4. Якорийн хөтлөгч араа
Асаалтын моторын нэг чухал хэсэг нь якорь дээр суугддаг хөтлөгч араа болно. Энэ хөтлөгч арааны тусламжтайгаар хөдөлгүүрийн хөтлөгдөгч арааг эргүүлж асаана.
Хөтлөгч араа нь моторыг асаахад чухал үүрэгтэй тул элэгдэж мөлийхөөс сэргийлж трапец хэлбэртэйгээр хийдэг.
Асаалтын мотор нь хөтлөгч араагаар дамжуулан хөдөлгүүрийг эргүүлэх ба хөдөлгүүр эргэлдэж байх үед якорь эргэхгүй байх ёстой. Ихэвчлэн якорийн хөтлөгч араа болон хөдөлгүүрийн хөтлөгдөгч араа 2-ын шүдний харьцааг 15:0 - 20:0 байхаар сонгож авдаг. Хөдөлгүүрийг асаахын тулд 200 rpm (rotate per minute буюу 1 минутад хийх эргэлтийн тоо) хурдтайгаар эргүүлэх ёстой. Хэрэв асаалтын моторын якорийн хөтлөгч араа болон хөдөлгүүрийн хөтлөгдөгч арааны шүдний харьцаа 18:0 харьцаатай бол хөдөлгүүрийг ийм хурдтайгаар хөдөлгөхийн тулд якорь 1 минутад 3600 эргэлт хийх хэрэгтэй буюу 3600 rpm хурдтай эргэлдэх ёстой. Харин хөдөлгүүр ассаны дараа түүний эргэлтийн хурд 2000 rpm болдог бөгөөд хэрэв энэ үед якорийн хөтлөгч араа хөдөлгүүрийн хөтлөгдөгч араатай холбоотой хэвээр бол 36000 rpm хурдтай буюу 1 минутад 36000 удаа эргэлт хийх ёстой. Ийм хурдтайгаар асаалтын моторын якорийг эргүүлэх юм бол тэр эвдэрнэ.
Үүнээс сэргийлж ихэнх якорийн хөтлөгч нь сул явалтын холхивч ашиглана. Энэ нь роликтай холхивч бөгөөд энэ нь зөвхөн якорь нь хөдөлгүүрийн арааг хөтлөх болохоос эргэж моторын араа нь якорийг хөтлөхгүй байлгана. Энгийн ийм сул явалтын холхивчийг зурагт харуулав.
Хөдөлгүүрийг асаахаар эргүүлэх үед якорьт ачаалал ирэх ба ролик холбогдож асаалтын моторын якорь дээр суугдсан хөтлөгч араа нь хөдөлгүүрийн хөтлөгдөгч арааг эргүүлнэ. Харин хөдөлгүүр ассаны дараа якорьт ачаалал байхгүй болоход ролик суллагдаж хөдөлгүүр нь якорийг хөтөлж эргүүлэхгүй байлгана.