Цуваа мотор
Ихэнх машины асаалтын мотор нь оронгийн ороомог болон якорийг хооронд нь цуваа холбож хийсэн бүтэцтэй байна. Өөрөөр оронгийн ороомгуудын төгсгөлийг якорийн коммукатор дээр шойткоор дамжуулан шууд холбож, харин зурагт үзүүлсэн газардуулагдсан шойткуудыг батарейн газартай шууд холбож өгнө. Энэ үед оронгийн ороомгоор гүйх гүйдэл якориор ч мөн адил гүйх болно.
Шунтын мотор
Якорь болон оронгийн ороомгийг хооронд нь дараах байдлаар зэрэгцээ холбож шунтын моторыг хийнэ. Шунтын гэдэг нь зэрэгцээ ороомгуудын нэгнээр нь нөгөөгөөс нь бага хэмжээний гүйдэл гүйдэг тул тэгж нэрлэнэ. Шунтын моторыг моторын эргэлтийг хязгаарлах зорилгоор ашиглана. Шунтын моторын онцлог нь моторын эргэлт ихсэх үед эргэлтийн хүч багасдаггүй явдал болно. Үүний улмаас мотор үргэлж хамгийн их эргэлтийн хүчээр ажилладаг учраас энэ төрлийн моторыг автомашины асаалтын системд маш ховорхон хэрэглэнэ. Хэдий тийм боловч шунтын моторыг шил арчигч, цонхны шил өргөгч, машины суудлыг хөдөлгөх зэрэг мотор эргэж эхэлсний дараа ачаалал нь хөнгөрч багасдаггүй тохиолдлуудад өргөн хэрэглэнэ.
Компаунд мотор нь якорь болон оронгийн ороомгийг хооронд нь цуваа болон зэрэгцээ холболтуудыг хослуулан дараах байдлаар холбосон моторыг хэлнэ. Шунтын ороомог нь хурдыг хязгаарлаж өгөх тул энэ мотор нь боломжийн эргэлтийн хүчтэйгээр тогтмол хурдтай эргэлдэнэ. Фордын моторууд шунтын ороомог ашиглан асаалтын системийг ашигладаг.
Тогтмол соронзонгийн мотор
Сүүлийн үеийн автомашинууд тогтмол соронзонтой моторыг ашиглах болсон. Ийм моторуудад оронгийн ороомог байхгүй буюу оронгийн ороомгийг ашиглан соронзон орон үүсгэхийн оронд тогтмол соронзонг шууд ашигладаг. Энэ төрлийн моторуудыг асаалтаас бусад хэрэглээнд ч өргөн ашиглана. Оронгийн ороомоггүй болсноор энэ төрлийн моторууд 50% хөнгөхөн болсон нь тэдний гол давуу тал нь юм. Якорийг тойруулан тогтмол соронзонгуудыг байрлуулах бөгөөд тэдгээрийг боор, неодум, төмөр зэргээр хийнэ. Эдгээр соронзонгууд нь энгийн соронзонгоос маш их хүчтэй байна. Ийм мотор нь зөвхөн оронгийн ороомог л байхгүй болохоос бусдаар тогтмол гүйдлийн моторуудтай адил хэрэглэгдэнэ.
Шойткогүй тогтмол соронзонтой моторыг зурагт үзүүлэв. Шойтконы оронд холлын эффектээр ажиллах сенсор ашиглах нуман ниргэлгээр гүйдлийг якорь уруу дамжуулдаг тул эдэлгээний хувьд маш удаан байх боломжийг олгосон.