2020/05/18

101-2. Моторын бүтэц

Якорь нь хэсэг бүр нь төмөр гол нимгэн хуудсаар бүрхэгдсэн бүтэцтэй. Энэ нь дамжуулагчаар гүйх соронзон орон нь гадаргуугийн гүйдлээр үүсдэгтэй холбоотой. Ингэж якорийн гадаргуугаар гүйдэл гүйсний улмаас якорь дээр тодорхой хэмжээний хүчдэл унаж, цахилгаан чадал ялгарсны улмаас хална. Уг халалтыг багасгах зорилгоор якориор гүйх гүйдлийг аль болох бага байлгана.


Гадна талын диаметр нь якорийн ороомгийг хязгаарлаж байх үүрэгтэй. Якорийн ороомог болгон нь коммутаторт холбогдсон байна. Коммукаторын сегмент болгон нь бусдаасаа тусгаарлагдсан байна. Ердийн якорьт 30 болон түүнээс их коммукаторын сегмент байна. Коммукатор нь төмөр голоос тусгаарлагдсан байна.

Якорийн ороомог ямар байдалтайгаар холбогдсон гэдгээс хамааруулан лап (lap) болон вэйв (wave) гэсэн үндсэн хоёр хэлбэртэй байна.

Хэрэв якорийн ороомгийн 2 төгсгөл нь коммукатор дээр зурагт үзүүлсний дагуу ижил зайтай, ижил дарааллаар холбогдсон бол лап (lap) бүтэцтэй гэнэ.


Харин якорийн ороомог нь коммукаторт нь 90 эсвэл 180 градусын байрлалуудад холбогдсон бол долгионлог буюу вэйв (wave) бүтэцтэй гэнэ.


Оронгийн ороомгийг гадна талаараа тусгаарлагчтай утсыг төмөр зүрхэвчийг ороож хийнэ. Төмөр зүрхэвчийг ороож хийсэн ороомог нь их биеийн дотор талд зурагт үзүүлсний дагуу байрлана.


Оронгийн ороомгоор гүйдэл гүйх үед хүчтэй соронзон орон үүснэ. Ороомгийн ороодсыг чиглэлийг ашиглан соронзон орны хойд ба өмнөд туйлыг үүсгэнэ. Оронгийн ороомгийн үүсгэх соронзон орны туйлууд нь бие биеийнхээ эсрэг зурагт үзүүлсэн байдлаар байхаар тооцож ороомгийг орооно.