2020/05/19

105-7. Гаралтууд

Компьютер нь программын зааврын дагуу тооцоолол хийгээд хянаж буй системдээ тохируулга хийх хэрэгтэй гэж үзвэл actuator рүү командуудыг илгээнэ. Actuator нь цахилгаан сигналыг ашиглан механик хөдөлгөөнийг удирдана. Actuator-ыг удирдахын тулд компьютер драйверуудыг ашиглана. Драйвер нь ихэнхдээ газардуулгын талд байрлана. Газардуулгын залгаж/салгах замаар actuator-ыг удирдана. Жишээ нь ВСМ оролт нь автомат хаалганы түгжээ идэвхтэй байгаа эсэхийг мэдэрнэ. Харин хаалганы түгжээг идэвхжүүлэхийн тулд цахилгаан энерги хэрэгтэй ба газардуулгын залгаснаар цахилгаан энерги хуримтлагдаж хаалгыг түгжинэ. Харин газардуулгыг салгах юм бол энерги алга бол түгжээ тайлагдана.

Үүнээс өөр actuator-уудыг удирдахдаа нээлттэй ба хаалттай гэсэн duty циклийг ээлжлэн өгдөг. Ихэнх actuator-уудад ийм duty циклийг өгөхөө 1 секундэд 10 удаа өөрчлөгдөж байхаар тооцож өгдөг. Тэгвэл циклийн хэдэн хувьд нь нээлттэй буюу on сигналыг өгөх, хэдэн хувьд нь хаалттай буюу off сигналыг өгөх вэ гэдгээр тухайн actuator-ыг удирдана. Хэрэв нэг циклийн 30%-д нээлттэй, 70%-д нь хаалттай сигнал өгч байвал үүнийг 30%-ийн duty цикл гэнэ.


Хэрэв actuator-ын duty цикл нь маш хурдан байх шаардлагатай бол үүнийг программын дагуу өөрчилж болно. Жишээ нь компьютер нь гэрлийн эрчмийг тохируулдаг байг. Тэгвэл компьютер үүнийг удирдаж байгаа циклийн пульсийн өргөнийг янз бүр болгох замаар гэрлийн эрчмийг сулруулж тодруулж болно. Хэрэв илүү хурц гэрэлтэлт хэрэгтэй бол пульсийг сунгаж өгөх ба гэрлийг бүдгэрүүлэх шаардлагатай бол пульсийг богиносгож өгнө.


Actuator

Ихэнх компьютер удирдлагатай actuator нь механик үйлдэл гүйцэтгэхэд зориулагдсан цахилгаан-соронзон төхөөрөмж байдаг. Эдгээр нь янз бүрийн свич байж болно, эсвэл хавхлага хаалт зэрэг тухайн системдээ тохирсон удирдлагын элемент байдаг. 

Релей

Релей нь маш их хэмжээний гүйдлийг бага гүйдлээр удирдах боломжийг олгоно. Компьютероор релейг удирдахдаа ихэвчлэн ороомгийн газардуулга дээр тавина. Релей нь их хэмжээний гүйдэл компьютероор гүйхээс үндсэндээ хамгаалж өгдөг. 


Жишээ нь хаалгыг түгжихдээ их хэмжээний гүйдэл хэрэгтэй. Компьютер мотор луу ийм их хэмжээний гүйдлийг шууд илгээхийн оронд релейг ашиглана. Релейг татуулж моторыг батарейтай шууд холбох үйлдлийг компьютер гүйцэтгэх болохоос өөр их хэмжээний гүйдлээр моторыг хангахгүй.


Соленойд

Соленойдыг ихэнхдээ actuator-ыг удирдахад хэрэглэнэ. Тиймээс соленойд нь ерөнхийдөө duty циклээр ажиглана. Мөн хийгээр ажилладаг төхөөрөмжүүдийг удирдахад хэрэглэнэ. Жишээ нь ихэнх салоны агааржуулалтын систем нь вакуум моторыг ашиглан хавхлагуудыг удирддаг. Иймээс эдгээрийн удирдлагад соленойдыг ашиглана.

Мотор 

Компьютер удирдлагад ихэнхдээ степер мотор ашиглана. Степер мотор нь 2, 4 эсвэл түүнээс олон соронзон туйлтай тогтмол соронзон бүхий якорийг ашигладаг. Компьютер нь пульсийг ашиглаж мотор яг хэдэн градус эргэхийг нарийн тооцож удирдана. 


Зарим үед компьютер нь тогтмол соронзон оронтой серво моторыг удирдана. Серво мотор ашиглах үед мотор инерцээрээ илүү эргэх боломжтой. Харин энэ үед гэдрэг механизмыг ашиглан түүнийг засна.