Компьютер нь ихэнхдээ тоног төхөөрөмжийг драйвер ашиглан удирдана. Драйвер нь ихэнхдээ релейг газардуулгатай холбох/салгах зорилготой транзистор ашиглан гүйцэтгэдэг. Ийм зорилготой драйверыг low-side драйвер гэж нэрлэдэг. Ингэхдээ транзистор дээр унах хүчдэлийг хэмжих замаар хяналт тавина.
Сүүлийн үеийн машинуудад драйверыг газардуулгыг удирдахад биш харин тэжээлийг удирдаж тэжээлийг холбох/салгах байдлаар хийдэг болсон. Ийм драйверыг high-side драйвер гэнэ. Ийм драйверыг хийхдээ биполяр транзистораар удирддаг Metal Oxide Field Effect Transistor (MOSFET) оронгийн транзисторыг ашиглана. Микропроцессор нь бага хэмжээний гүйдэл гаргадаг тул тэр шууд биполяр транзисторыг удирдахад тохиромжтой байдаг. High-side драйверын сайн тал нь тэрээр хурдан ажиллагаатай. Иймээс өөр дээрээ цахилгаан энерги унагаж халах нь бага байдаг.
Мөн тест хийн шалгахад илүү хялбар болсон. High-side драйвер нь богино холболтоос сэргийлж тэжээлтэй талдаа гал хамгаалагч тавьж өгч хамгаална. Хэрэв богино холболтын өндөр гүйдэл илрэх юм бол хэлхээг тасалж DTC санах ойд өгөгдлийг хадгалах ба богино холболтын алдаа засагдангуут автоматаар ресет хийгдэхдээ DTC-д хадгалсан өгөгдлийг ашиглаж анхны төлөвөө сэргээнэ.
High-side драйвер нь мөн температурыг хянаж байдаг. Хэлхээний эсэргүүцэл багасах үед богино холбоос үүсэж гүйдэл нэмэгдэж эхлэх ба ингэхдээ мөн температурыг нэмэгдүүлнэ. Температур 150 хэмд хүрэнгүүт хэлхээг тасална.
High-side драйверын сайн тал нь хэлхээ ажиллаагүй үед нээлттэй хэлхээ байгаа эсэхийг шалгаж болдог явдал. Энэ нь драйвер хаалттай байсан ч драйвер дээрх хүчдэлийг микропроцессор уншиж байдагтай холбоотой. Энэ гэдрэг холбоосыг хийхдээ 5 В-ийн хүчдэл 50 микро амперын гүйдэл гүйх резисторыг ашиглана. Хэрэв резистор дээрх хүчдэл 2.5 В-оос бага бол хэлхээ хэвийн байна гэж үзэх ба харин 2.5 В-оос их бол хэлхээ нээлттэй байна хэмээн үзнэ. Ингэж хэлхээ нээлттэй байгаа эсэхийг мэдэж болдог.