2020/05/18

101-9. Интегралчлагдсан асаалтын генератор

Сүүлд шинээр гарч ирсэн технологи бол интегралчлагдсан асаалтын генератор буюу ISG юм.

Үүнийг ердийн хөдөлгүүрт ашиглаж болох боловч гибрид хөдөлгүүрийн нэг давуу тал нь тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад хөдөлгүүрийг автоматаар унтрааж, маш хурдан асааж чадсанаар түлшийг маш үр ашигтай зарцуулж чаддаг болсон явдал юм.

Ердийн гибрид хөдөлгүүр нь 14 кВт-ын индукцийн мотор эсвэл ISG-ийг хөдөлгүүр болон хурдны хайрцгийн хооронд ашигладаг. ISG нь маш хурдан, нам байдлаар асаах, автоматаар хөдөлгүүрийг зогсоох/асаах замаар түлш хэмнэх, хөдөлгүүрийн батарейг цэнэглэх, хурд авах үед огцом сигнал гарахад түүнийг мөлийлгөж тэгшлэх, тоормослох үед дахин тоормослох боломжийг нөхөж өгөх зэрэг олон үүргийг гүйцэтгэнэ.

ISG нь 3н фазын хувьсах гүйдлийн мотор юм. Хөдөлгүүрийн хурд бага үед ISG нь хөдөлгүүрийг тэжээлээр хангаж мушгих хүчийг дамжуулдаг. Мөн жолооч хөдөлгүүрт их ачаалал өгөх үед ISG үүнийг дэмжиж ажилладаг. Хөдөлгүүр удаашрах үед ISG нь тэжээлээр түүнийг хангаж нөхөн сэргээж өгдөг.

ISG нь мөн кинетик энергийг хувьсах гүйдэл болгон хувиргаж улмаар тогтмол гүйдэл болгон батарейд нөөцөлж байдаг. Дугуй сул өнхөрч байх үед хөдөлгүүрт ямар ч ачаалал ирэхгүй бөгөөд дугуйн эргэлтээс орж ирэх энерги ISG-д дамжин ирнэ. ISG энэ энергийг тогтмол гүйдэл болгон батарейг цэнэглэж хадгална.

ISG нь ихэнхдээ хөдөлгүүрийн тахир голтой хөтлөгч ремен дамжуургаар холбогдсон байна. Энэ дизайныг belt alternator starter (BAS) гэж нэрлэнэ. Ингэснээр энэ нь хөдөлгүүрийн асаалтын мотор болон хөдөлгүүрээр тэжээгддэг генератор шиг 2 функцтэйгээр ашиглагдана.

BAS болон ISG нь яг ижил зарчмаар хөдөлгүүрийг асаана. Статорын ороомгоор гүйх гүйдэл нь роторт соронзон орон үүсгэнэ. Энэ тохиолдолд ротор эргэх ба энэ эргэлтийг хөдөлгүүрийн тахир голд дамжуулж хөдөлгүүрийг асаана. Харин хөдөлгүүр ажиллаж байх үед энэ нь түүнд туслах үүргийг гүйцэтгэнэ.