2020/05/24

106-5. Соронзон-эсэргүүцлийн сенсор

Соронзон-эсэргүүцлийн сенсор нь соронзон резистор, тогтмол соронзон, соронзон-эсэргүүцлийн үзэгдэл дээр суурилсан интегралчлагдсан сигналын нөхцөлт хэлхээг ашигладаг. Энэ нь соронзон материалаар гүйдэл гүйх үед түүний эсэргүүцэл өөрчлөгддөг үзэгдэл дээр суурилдаг. Соронзон-эсэргүүцэл бүхий сенсор нь цахилгаан сигнал үүсгэдэггүй учраас гадна тэжээлийн үүсгүүр ашиглаж соронзон-эсэргүүцэлд мэдрэмтгий элементээр гүйдэл гүйлгэнэ. Энэ үед уг материалыг соронзон орон дотор оруулах юм бол эсэргүүцэл нь өөрчлөгдөж гүйдлийн хэмжээ нь өөрчлөгдөх болно. 

Соронзон холбоост шугаман мэдрэгч

Шугаман сенсор нь түлшний төвшинг мэдрэгч дээр хэрэглэгддэг. Ихэнх энгийн түлшний төвшин мэдрэгч нь хөдлөгч гол дээр суурилсан реостатын ороомог загвартай байдаг. Реостатын хөдлөгч гол нь эцэстээ элэгддэг тул үүний оронд шугаман мэдрэгчийг хэрэглэх болсон.


Түлшний төвшинг мэдрэхэд хэрэглэгдэж буй шугаман мэдрэгчийн хөвөгч гар нь соронзонтой байна. Ингээд өөртөө соронзон суурилуулсан хөвөгч гар нь соронзон самны дагуу хөдлөхдөө реостатын эсэргүүцлийг өөрчилдөг байна.