2020/05/19

105-3. Микропроцессор

Микропроцессор нь компьютерын уураг тархи юм. Микропроцессор нь үнэндээ маш олон мянган транзисторыг өөртөө багтаасан нэг жижиг чип болно. Микропроцессор нь шаардлагатай мэдээллийг санах ойгоос авч боловсруулаад үр дүнг мөн санах ойд хадгална. Микропроцессор нь санах ойд бичигдсэн программын зааврын дагуу оролтын мэдээлэл дээр тулгуурлан боловсруулалтыг хийнэ. Микропроцессор оролтын мэдээллийг программын зааврын дагуу боловсруулж үр дүнг гаргаад хяналтын системд уг үр дүнг илгээнэ. Ингэж гаралтын төхөөрөмжүүд болох релей, соленойд, мотор зэргийг удирдана.

Микропроцессор нь хэд хэдэн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдээс тогтно. Аккумулятор, өгөгдлийн тоолуур, заавар болон программын тоолуур, заавар байрлах регистрүүд гээд янз бүрийн зориулалттай регистрүүдийг дотоод санах ойн журмаар ашиглана. Хяналтын нэгж нь хяналтын регистрүүдтэй байх бөгөөд энд программын заавруудыг хадгална. Арифметик логик нэгж нь арифметикийн болон логикийн үйлдлүүдийг гүйцэтгэнэ.