- Цэнэглэгч хэлхээ - статорын ороомог ба шулуутгагчийн хэлхээ
- Өдөөгчийн хэлхээ - роторын ороомог, түүн рүү холбосон холболт бүхий хэлхээ
- Урьдчилсан өдөөгчийн хэлхээ - соронзон орныг үүсгэхийн тулд анх гүйдэл өгөх хэлхээ
Хувьсах гүйдлийн генератораас гүйдэл гаргахын тулд түүнд соронзон орон үүсгэх шаардлагатай. Хувьсах гүйдлийн генератор нь гүйдлийг гаргахаас гадна өөрийнхөө хэрэгцээний гүйдлийг ч мөн үүсгэнэ.
Статор дээр ирэх хүчдэл ирэхийн тулд хамгийн багадаа 2 шулуутгагч диодыг нээх хэрэгтэй. Батарейн гүйдэл статерын ороомогт хүрэхийн тулд трио диод (diode trio) -ийг нээх хэрэгтэй бөгөөд трио диод нээгдэхийн тулд түүний анод нь катодтай харьцуулахад 0,6 В илүү потенциалтай байх ёстой.
Трио диодыг заримдаа статораас гарах гүйдлийг шулуутгахад ашиглана. Ингэснээр роторын ороомогт соронзон орон үүсгэхэд ашигладаг.
Трио диодыг заримдаа статораас гарах гүйдлийг шулуутгахад ашиглана. Ингэснээр роторын ороомогт соронзон орон үүсгэхэд ашигладаг.
Свич хаагдангуут анхааруулах лампын ороомгоор бага хэмжээний гүйдэл гүйж түүнийг асаана.
Статорын ороомогт үүссэн хүчдэлийг мэдэхийн тулд 2 ороомгийн төгсгөл дэх потенциалын ялгааг мэдэх хэрэгтэй. Хэрэв В цэгт хасах 8 В харин А цэгт нэмэх 8 В хүчдэл байвал А цэгт В цэгтэй харьцуулахад 16 В-ийн потенциалын ялгаа үүссэн байна гэж үзнэ. Зурагнаас харах юм бол тодорхой үеүд дээр 2 ороомог ижил хэмжээтэй ч эсрэг фазтай потенциалтай, харин 3 дахь ороомог дээр энэ үед потенциал тэг байгааг харж болно.
Статорт өдөөгдсөн гүйдэл нь 3 шууд, 3 урвуу холболтой гүүрэн шулуутгагчаар дамжина. Энэ үед гүйдэл гүйх 6 боломжит зам байна. Аль замаар гүйдэл гүйх нь статорын терминал дахь хүчдэлээс хамаарна. Хэрэв А цэгт В-тэй харьцуулахад нэмэх потенциал байх үед 2 ба 3 дугаартай диодууд нээгдэж гүйдэл энэ замаар гүйнэ.
Хэрэв А цэгт С-тэй харьцуулахад нэмэх потенциал байх үед 2 ба 5 дугаартай диодууд нээгдэж гүйдэл энэ замаар гүйнэ.
Хэрэв В цэгт С-тэй харьцуулахад нэмэх потенциал байх үед 4 ба 5 дугаартай диодууд нээгдэж гүйдэл энэ замаар гүйнэ.
Хэрэв В цэгт А-тэй харьцуулахад нэмэх потенциал байх үед 4 ба 1 дугаартай диодууд нээгдэж гүйдэл энэ замаар гүйнэ.
Хэрэв С цэгт А-тэй харьцуулахад нэмэх потенциал байх үед 6 ба 1 дугаартай диодууд нээгдэж гүйдэл энэ замаар гүйнэ.
Хэрэв С цэгт В-тэй харьцуулахад нэмэх потенциал байх үед 6 ба 3 дугаартай диодууд нээгдэж гүйдэл энэ замаар гүйнэ.